ОБЕГ-аас аймгийн удирдлагуудад талархал ирүүлжээ
Сэлэнгэ аймгийн удирдлагууд аймгийнхаа ОБГ-ын албан хаагчдын нийгмийн асуудал, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор маш сайн дэмжиж ажилладаг аймаг юм байна” хэмээгээд ОБЕГ-ын удирдлагын зүгээс илгээсэн талархлыг ажлын хэсгийн ахлагч, хурандаа н.Жаргалмөнх дамжуулсанд баяртай байгаагаа аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар өгүүллээ.
 
Мөн тэрээр, Монгол Улсын Шадар сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд явагдсан гамшгийн үед удирдах бүрэлдэхүүнийг гаршуулах сургуульд аймгийн ОБГ ихээхэн анхаарч, түүнд шаардлагатай хөрөнгийг нь аймаг орон нутгаас  шийдвэрлэж, энэ сургуулийг амжилттай зохион байгуулж, Сэлэнгэ аймаг “А” үнэлгээ буюу онц үнэлгээтэй гүйцэтгэсэн явдлаас тодорхой харагдаж байна. Иймээс аймгийн удирдлагуудад талархаж буйгаа Г.Баатар хурандаа давхар илэрхийлье хэмээсэн юм. Дөрвөн  жилд нэг удаа улсын хэмжээнд явагддаг Онцгой байдлын Ерөнхий газрын даргын нэрэмжит “Түвшин тогтоох” үзлэг энэ сарын 3-наас 5-ны өдрүүдэд  Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэ үйл ажиллагаа нь Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдын мэргэжил, ур чадвар, бие бялдрын хөгжил болоод онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэх чадварыг нь шалгаж, үнэлж дүгнэдэг томоохон хэмжээний шалгалт юм. Тус шалгалтыг ОБЕГ-ын хяналт, шинжилгээ үнэлгээ тогтоох  аудитын хэлтсийн дарга, хурандаа н.Жаргалмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг удирдан явууллаа. Шалгалтын эхний шат нь энэ сарын 3, 4-ний өдрүүд Сайхан, Мандал, Баянгол суман дахь аврах, гал унтраах ангийн албан  хаагчил хамрагдаж мэргэжил, ур чадвар, бие бялдрын шалгалтаа өгч, сайн үнэлгээ авчээ. Харин 5-ны өдөр аймгийн төв дэх аврах, гал унтраах ангийн бие бүрэлдэхүүн хамрагдсан юм. Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд  гамшиг ослын хэмжээний давтамж ойртож, тоо нь нэмэгдэж байгаа энэ үед нэрэмжит шалгалт тохиож байгаа нь алба хаагчдад давуу боломжийг олгож буйгаараа шалгалтын оч холбогдол оршиж байгаа ажээ.