377 ажилтан албан хаагч, иргэдэд хүний эрхийн тухай сургалт явуулжээ
Сэлэнгэ аймаг дахь хүний эрхийн үндэсний комисс нь хүний эрх эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж шударга, ил тод байх зарчимтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
 
Сэлэнгэ аймаг дахь Хүний эрхийн үндэсний комисс нь Хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, эрхийнхээ төлөө тэмцэх чадварыг бий болгох зорилгоор иргэдэд мэдээ мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах ажлыг тогтмолжуулж ажиллажээ. Энэхүү үйл ажиллагааныхаа хүрээнд 2015 онд 13 байгууллагын 377 ажилтан, албан хаагч, иргэдэд хүний эрхийн тухай сургалт сурталчилгааг явуулан ажилласан байна. Мөн иргэд ажлын цагаар хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой болжээ.