Бяцхан миссүүд тодорлоо

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний ЕББД 1-р сургуулийн Хүмүүнлэгийн ухааны заах аргын нэгдлийн хамт олноос 1-5-р ангийн хүүхдүүдийн дунд бяцхан мисс тэмцээнийг зохион байгуулжээ. Анх удаа зохион байгуулж буй тус арга хэмжээнд бага ангийн нийт 20 бүлгийн 21 охид оролцож, авьяас, чадвараа гайхуулан өрсөлдсөн байна. 1200 гаруй сурагчтай энэ том хамт олны дундаас, тэр дундаа бага насныхан дотроосоо шалгарсан охид бяцхан миссийн титэм тэргүүндээ залжээ. Ингээд хамгийн авьяаслаг миссээр 5а ангийн сурагч Ө.Ундрал, шилдэг үндэсний хувцастай миссээр Д.Энхжин, ухаантай миссээр Б.Энхмэнд нар шалгарчээ.