Аймгийн Иргэн нийгэм, ТББ-уудын ажлын тайланг сонсож, хэлэлцлээ
Аймгийн Засаг даргатай 2015 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан Иргэний нийгэмлэгийн байгууллага, Төрийн бус байгууллагын тухайн онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээний тайлан, сонсголыг өнөөдөр хэлэлцлээ.
 
Аймгийн ЗДТГ-ын “Иргэний танхим”-д зохион байгуулсан уг үйл ажиллагаа нь аймгийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог байв. Тус байгууллагууд тулгамдаж буй асуудлаа харилцан ярилцаж, ирэх онд хийгдэх ажил арга хэмжээгээ энэ үйл ажиллагаан дээр танилцууллаа. Тус үйл ажиллагаанд зөвхөн гэрээ байгуулсан бус гэрээ байгуулаагүй Иргэний нийгэмлэгийн байгууллага, Төрийн бус байгууллагуудын удирдлагууд оролцлоо.