НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос хүний эрхийн өдөрт зориулан гаргасан мэдэгдэл
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос хүний эрхийн өдөрт зориулан гаргасан мэдэгдэл
 
Одоогоос 50 жилийн тэртээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей олон улсын хүний эрхийг эгнэгт тодорхойлохуйц олон улсын хоёр гэрээг баталсан нь Эдийн Засаг, Нийгэм Соёлын эрхийн талаарх Олон Улсын Пакт (ЭЗНСЭТОУП) болон Иргэний болон Улс Төрийн эрхийн талаарх Олон Улсын Пакт (ИБУТЭТОУП) юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараахан баталсан энэхүү хоёр Пакт нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын хамтаар Олон Улсын Хүний эрхийн Билл хэмээгдэн бүх хүн төрөлхтний язгуур эрх болох соёл, эдийн засаг, улс төр, нийгэм, иргэний эрх, эрх чөлөөг тодорхойлсноороо онцлог билээ. Хүний эрхийн билл батлагдсан цагаас эхлэн дэлхий нийтээр суурь шинжтэй, огцом өөрчлөлтүүд гарч, олон улс орнууд хүний эрх, эрх зүйн засаглалыг жинхэнэ уян хатан, тогтвортой нийгмийн үндэс суурь хэмээн хүлээн зөвшөөрчээ. Эдийн Засаг, Нийгэм Соёлын эрхийн талаарх Олон Улсын Пакт, Иргэний болон Улс Төрийн эрхийн талаарх Олон Улсын Пакт нь –Өнөөдөртэй хэзээ хэзээнээс ч илүү хамааралтай юм. Гэвч бидэнд сорилт бэрхшээл байсаар байна.
 
 
 
ЭРХ ЧӨЛӨӨ, Олон Улсын Хүний эрхийн Биллийг баталгаажуулав –Айдсаас ангид байх эрх чөлөө, Үг хэлэх эрхчөлөө, Шүтэх бишрэх эрх чөлөө, Гачигдлаас ангид байх эрх чөлөө.50 жилийн дараа олон хүн Олон Улсын Хүний эрхийн Билл гэж байдгийг мэдэхгүй хэвээр байх бөгөөд дэлхийн олон орны хувьд эгэл хүн нэр хүний зэрэгтэй аж төрж чадах улс төрийн байгуулал, шүүхийн тогтолцоо, эдийн засгийг цогцлоохын тулд хийх зүйл маш их байна. Шашин шүтлэг, арьс үндэсний цөөнхийн эсрэг үзэн ядах үзэл санаа илэрхийлэх, тероризмтэй тэмцэх нэрээр хүний эрхийн зөрчлийг хаацайлан зөвтгөх, эдийн засгийн хямрал, аюулгүй байдлын нэрээр эдийн засаг, нийгмийн эрхийг хэмлэх зэрэг нь нэмэгдэж, тоон эрин үед хувийн нууцын эрхийг хүндэтгэхээ больж байгаа зэрэг нь дээрх хоёр Пакт ямар учир холбогдолтой болох, тэдгээрийг хүндэтгэн сахих ёстой болохыг харуулж байна.
 
НҮБ-ын Хүний эрхийн Байгууллага хоёр Пактын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд 50 жилийн ойг нь Хүний эрхийн олон улсын өдөртэй хамтатган энэ жил "Бидний эрх, Бидний эрхчөлөө, Цаг ямагт" сэдвээр тэмдэглэн өнгөрүүлэхээр нэг жилийн хугацаатай аяныг зарлaн дэлхийн иргэн бүрийн салшгүй, төрөхөөс заяамал эрх, эрх чөлөөг тодотгохоор эхлүүлж байна.
 
"Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт” хэмээх ойлголт нь эрх, эрх чөлөөний мөнхийн сэдвүүд болон тэдгээрийг хамгаалах, хангахад чиглэсэн тасралтгүй үйл ажиллагааны учир холбогдлыг агуулж байгаа юм. Үүнийг олцөмд ЭРХ ЧӨЛӨӨ буюу Айдсаас ангид байх, Үг хэлэх, Шүтэх, Гачигдлаас ангид байх эрх, эрх чөлөөг буюу Олон Улсын Хүний эрхийн Билл оршиж байна.
 
Хүний эрхийн Олон Улсын өдрөөр Та бүхнийг Эдийн Засаг, Нийгэм Соёлын эрхийн талаарх Олон Улсын Пакт болон Иргэний болон Улс Төрийн эрхийн талаарх Олон Улсын Пактад туссан эрх, эрх чөлөөний 50 жилийн ойг хамтран тэмдэглэхийг урьж байна. Эдгээр дөрвөн эрх чөлөө нь анх тус Пактуудыг баталж байх үеийнх шигээ ач холбогдлоо огт алдаагүй байгаа билээ.
 
Бидний эрх, Бидний эрх чөлөө, Цаг ямагт.