Орхон сумын ахмад тамирчид түрүүллээ
Энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон бүсийн ахмадуудын гар бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Орхонтуул сумын Рашаант тосгонд төвлөрүүлэн зохион байгуулжээ.
 
Анх удаа зохион байгуулсан энэхүү тэмцээнд баруун бүсийн ахмадын хороодуудын 70 гаруй тамирчин ахмадууд оролцож, өөр хоорондоо уулзан ярилцаж, залуу цагийнхаа дурсамжаа хөөрөлдөж, мэнд усаа мэдэлцсэн сайхан арга хэмжээ боллоо хэмээн ихэд баяртай байв. Тус тэмцээнд Орхон сумын ахмадын хороо түрүүлж, Баруунбүрэн, Сант сумдын ахмадын хороодууд удаах байруудад шалгарлаа.