Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн шалгалтуудаа амжилттай өглөө.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 4 жил тутамд явагддаг мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаа амжилттай өгч ур чадвараа баталлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны А\298 дугаар тушаалаар батлагдсан "Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох үзлэг явуулах журам"-ын хэрэгжилт, 2015 оны А\310 дугаар тушаалын дагуу 2015 оны жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, дэвшүүлсэн зорилтыг хангах чиглэлээр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдал, жагсаалын үзлэг, цэрэгжилт, жагсаалч байдлыг шалгаж, биеийн тамир, хууль эрх зүйн болон мэргэжлийн тестийн шалгалтыг авлаа. Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн уг шалгалтуудаа амжилттай өглөө.