ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛАГЫН АНХААРАЛД
Шинэ жилийн баяр ёслол, цэнгүүний үйл ажиллагаанд пиротехникийн /хурц гэрэл, чанга дуу чимээ гаргах/ хэрэгслийг ашиглах аж ахуйн нэгж, байгууллага пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийн дагуу Мэргэжлийн Хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагад бүртгүүлэн дараахь шаардлагыг хангаж хэрэглэнэ.
 
- Пиротехникийн хэрэгслийг худалдан авч ашиглахдаа тухайн хэрэгслийгхудалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаас аюулгүй ажиллагааны зааварчилгааны хамт авч, галын аюулгүй байдлыг хангасан газарт хадгалан ашиглах.
 
- Пиротехникийн хэрэгслийг ашиглахдаа аюулгүй ажиллагааны зааврын дагуу хэрэглэх, гал түймэр гарах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн байгууллага, хүнээр ажиллуулах.
 
- Бага насны хүүхдэд пиротехникийн хэрэгсэл худалдаалах, ашиглуулахыг хориглох.
 
- Пиротехникийн хэрэгслийг иргэд бөөнөөр болон жижиглэнгээр худалдаалахгүй байхыг анхааруулж байна.
 
- Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах дүрмийг зөрчөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах болно.