ШАР УСНЫ ҮЕРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Сэлэнгэ аймгийн  Ус цаг уур орчны шинжилгээний албанаас ирүүлсэн 3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихнэх нутагт олон жилийн дунджийн орчим, хур тунадас ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба нутгийн зүүн болон баруун хойд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.
 
 
Цаг агаарын эрчимтэй дулааралттай холбоотой мөсний нягт багасаж, цас, мөс эрчимтэй хайлах үеэр голын ус эргээсээ халих усанд автах эрсдэл үүсдэг.
 
 
Иймд малчид, иргэд голын дагууд болон уулын ам, бэл даган бууж суурьшихгүй байх, ус орохоос хамгаалсан суваг,  шуудуу татаж шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, цаашид цаг агаарын дулааралттай уялдан мөсний нягт улам багасаж, мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчих, мал тууварлахад мөс цөмрөх аюултай тул болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалах, цөнгийн хахаа үүссэнээс шалтгаалан голын ойролцоо шар усны үер буух нөхцөл бүрдсэн тул иргэдийг хаврын шар усны үерээс болгоомжлохыг Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.