Иргэд, аж ахуйн нэгж та бүхнийг үнийн харьцуулсан саналд урьж байна
Сүхбаатар сумын хаврын хэрэгцээт нөөцийн махыг бэлтгэж, үнийн хэт өсөлтийг хязгаарлах, хямд үнэтэй махыг зах зээлд нийлүүлэх зорилгоор хонины махыг 25.6 сая төгрөгөөр бэлтгэн Сэлэнгэ ОНӨААТУҮГ-ын махны зооринд ниилүүлэх аж ахуйн нэгж, иргэдийг үнийн харьцуулсан саналын шалгаруулалтад урьж байна.
 
Хамгийн бага үнээр дээрхи нөөцийн махыг бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгж, иргэдийг 2015 оны 12-р сарын 25-ны дотор саналаа битүүмжлэн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлнэ үү. Хөлдсөн махаа нийлүүлсний дараа мөнгийг нь өдөрт нь олгоно.
 
Лавлах утас:99090198, 99733406
 
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар