Тусламжийн барааг түгээжээ
Онцгой байдлын газраас сумдад аймгийн өвөлжилтийн байдлыг дүгнэх “Түргэвчилсэн үнэлгээний асуумж”-д тулгуурлан Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгүүдийн “Гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах яаралтай үеийн сан”-аас Сэлэнгэ аймгийн 100 малчин өрхөд хуваарилсан 6 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг Алтанбулаг, Хушаат, Шаамар сумдаас Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн зорилтот бүлгийн шалгуур үзүүлэлтэд тэнцсэн 89 малчин өрхөд,мөн Дэлхийн мал амьтаныг хамгаалах сангаас хуваарилсан 200 ш өвөлжөөний хаалтаас 102 ш тус тус тараан олгох ажлыг зохион байгууллаа.