Сэлэнгийн ахмадын хороо ажлаараа манлайлжээ
Сэлэнгэ аймгийн Ахмадын хороо 2015 онд ахмадуудынхаа дунд зохион байгуулсан ажлаараа Монгол улсын 21 аймаг 9 дүүргийг тэргүүлж улсдаа шалгарсан бахдам амжилт гаргажээ.
 
Энэхүү амжилтаа Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооны дарга Р.Ганхуяг:”Энэ амжилтыг үзүүлэхэд ахмадуудынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг аймгийн бүх сумд, тосгод, багийн ахмадын хороо зөвлөлийн дарга, идэвхитэн сонгуультнууд болон аймгийн маань 10 мянга гаруй ахмадуудын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим юм. Мөн амхадуудынхаа төлөө үргэж сэтгэлээ чилээн ажиллаж байдаг аймгийн Иргэдийн хурлын дарга Ж.Санжжав, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, бүх сум тосгоны Засаг дарга удирдлагын бүрэлдэхүүн, агентлагуууд, аж ахуйн нэгж байгууллагын дэмжлэг туслалцааны үр шим гэж бодож байна. Иймд та бүхэндээ аймгийн Ахмадын хорооны удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, эрүүл энх,саруул сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээн хэллээ.