Сэлэнгэ аймгаас төрсөн арслан, начингуудад хүндэтгэл үзүүллээ
Сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгаасаа төрсөн алдарт бөхчүүддээ аймгийн Засаг дарга хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэхүү ёсоороо сар шинийн өмнөх битүүний энэ өдөр хүчит бөхчүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
 
 
 
Залуу халуун насандаа аймгийнхаа наадмын торгон ногоон дэвжээнээ ид хаваа үзүүлж, хүч бяраараа гайхуулж явсан аймгийн арслан, начин цолтой ахмад бөхчүүд маань хүрэлцэн ирж, гарын бэлгээ гардан авлаа.