Сэлэнгэ аймгаас улсын аваргууд тодорлоо

Улсын сайн малчнаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн малчин Лхангаажавын Пунцагноров, Цагааннуур сумын 1 дүгээр багийн малчин Муухайн Пүрэвжав, Түшиг сумын 2 дугаар багийн малчин Ванчинбазарын Дашзэвэг, Жавхлант сумын 1 дүгээр багийн малчин Нямдэлэгийн Баатар, Сант сумын Ивэн багийн малчин Гаадайн Түмэнхүү, улсын тэргүүний тариаланч хамт олноор Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхонхан” ХХК, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК, улсын тэргүүний тариаланчаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Гацуурт” ХХК-ийн механикжуулагч Баасанжавын Амарсанаа нар шалгарсан байна.