Зориулалтын, орчин үеийн шинэ автомашин хүлээн авлаа

Аймгийн Онцгой байдлын газар Ой, хээрийн түймэртэй тэмцэх зориулалт бүхий Австри улсын Розенбаур үйлдвэрийн галын автомашинаар нөхөн хангалт хийгдлээ. Энэхүү орчин үеийн автомашин нь манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон, Монгол Улсын захиалгаар үйлдвэрлэгдсэнээрээ онцлогтой ажээ.