"Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай" аймгийн Засаг даргын захирамж гарлаа

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн А/73 тоот "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай" захирамжийн дагуу аймгийн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд ой мод бэлтгэх, ойн дагалт баялгийг ашиглах, ойд аялал зугаалгаар явах, ан хийх боло бусад үйл ажиллагааг явуулахыг аймгийн хэмжээнд түр зогсоолоо. Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын "Ой, хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2016 оны төлөвлөгөө", мөн аймгийн Онцгой комиссын 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн "Ой, хээрийг гал түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай" 01 тоот албан даалгаварыг тус тус гарлаа.