Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын нээлт албан ёсоор 18-ны өдөр нээлтээ хийнэ
Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлын нээлт албан ёсоор 18-ны  өдөр нээлтээ хийнэ
Ерөө голын төмөр бетонон гүүрийн нээлтийн ажил энэ сарын 18-ны өдөр албан ёсоор нээлтээ хийх гэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар баригдаж буй Ерөө голын 271.7 у/м төмөр бетонон гүүрийн барилгын ажлыг 2016 оны 04-р сарын 18-ны өдөр албан ёсоор эхлүүлэх гэж байна. Иймээс энэхүү нээлтийн үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа юм. Уг бүтээн байгуулалтын ажлыг “Гангүүр” ХХК, “ЗЗБ” ХХК түншлэл гүйцэтгэх бөгөөд хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ  ажиллах юм байна.