СОНГУУЛИЙН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЯВАГДЛАА
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд Сонгуулийн Ерөнхий хорооноос зохион байгуулсан сургалт боллоо. Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдсэн сонгуулийн хороо, хэсгийн хороодод ажиллах ажилтан, албан тушаалтнуудад Сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгох зорилгоор зохион байгууллаа. Сургалтанд Сэлэнгэ аймаг, сумдын сонгуулийн хороонд ажиллах 91 хүн хамрагдсан юм.
 
Уг сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан хүмүүс “Байнгын бус ажиллагаатай” сонгуулийн ажилтны мэдээллийн санд бүртгэгдэнэ. Сургалтыг Сонгуулийн Ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа удирдан явуулж оролцогчдод “Сонгуулийн тухай хууль”, “Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт”, “Сонгогчдын нэрсийн жагсаалт”, “Сонгуулийн сурталчилгаа” зэрэг сэдвээр шаардлагатай мэдээлэл өглөө.