Сэлэнгэ аймаг цахим аймаг боллоо

Аймгийн хөрөнгө оруулалтаар 2014-2015 онд сум, тосгодын төр, төсвийн байгууллагуудыг өндөр хурдны шилэн кабелын сүлжээнд холбож, интернетийн үйлчилгээг оруулан "Байгууллагын дотоод удирдлагын цогц систем"-ийг нэвтрүүлснээр албан хэрэг хөтлөлт цахим хэлбэрт шилжсэн юм. Ингэж сумд, тосгодтой цахим хурал, сургалтуудыг зохион байгуулж эхэлснээр аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд бүрэн хэрэгжиж, Сэлэнгэ аймаг “ЦАХИМ АЙМАГ” боллоо. Өчигдөр буюу энэ сарын 05-ны өдөр цахим хуралд бүх сумд, тосгод хамрагдаж цахим хурлыг нэлээд өргөн цар хүрээтэй болгосон бөгөөд цаг үеийн асуудлаар харилцан мэдээлэл хийж, тулгамдаж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцэн асуулт хариулт хэлбэрээр явагдлаа. Цаашид ч энэ хэлбэрээр явагдах юм. Аймгийн удирдлагуудын зүгээс Монгол Улсын Засгийн газраас сар бүр аймгуудтайгаа цахим хурал хийсний дараа сумдтайгаа цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар өрнөсөн үйл явдлыг шуурхай дамжуулж, мэдээллийг өгч байхаар боллоо