Аймгийн Засаг дарга Түшиг, Цагааннуур сумдад ажиллалаа

Аймгийн Засаг дарга болон удирдлагын багийнханы 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг сумдад танилцуулж, тайлагнах ажлаа аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Түшиг, Цагааннуур сумдад хийлээ. Тэрээр иргэд хөдөлмөрчдөд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонслоо. Мөн зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөн юм. Түүнчлэн малчдын хотоор явж, хаваржилт, төл бойжилтын ажилтай танилцлаа.