Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” сарын аян эхэллээ
Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулах” сэдэвт сарын аян эхэллээ.
 
Тус нээлтэнд 15 аж ахуйн нэгж, байгууллагын 259 гаруй ажилтан албан хаагчид хүрэлцэн ирж идэвхитэй оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааы үеэр Онцгой байдлын газар, Сүхбаатар МСҮТ, Сүхбаатар Зүтгүүрийн депогийн хамт олон байгууллага болон ажил мэргэжлийн онцлогийг харуулсан үзүүлэх сургалтыг үзүүллээ. 
Сарын аяны хүрээнд үйл ажиллагааныхаа онцлогыг тодотгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлийн иж бүрдлийг хангаж, идэвхи санаачлагатайгаар бусдыгаа манлайлан оролцсон аймгийн “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГазар, Хилийн цэргийн 0243-р ангийг тус тус шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа.
 
Энэхүү аян нь өнгөрсөн жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд нэвтрүүлье" уриатайгаар явагдсан юм. Үүнд бүх байгууллага аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ чиглүүлэн явуулж ирсэн бөгөөд Сэлэнгэ “АЗЗА” ТӨХК, “Одхон” 1-р цэцэрлэгийн хамт олон үйлдвэрлэлийн осол эндэгдэлгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажилласан амжилтаар шалгарч "Шилдэг байгууллага" болж байсан билээ.