Аймгийн засаг дарга Дулаанхаан тосгонд ажиллалаа
Аймгийн засаг дарга Дулаанхаан тосгонд ажиллалаа
 
Аймгийн Засаг дарга болон түүний багийнхан 2012-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа өнөөдөр Дулаанхаан тосгоны иргэдэд тавилаа. Дээрх хугацаанд аймаг, орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх аймгийн даргын тайланг сонсоод иргэд сэтгэл ханамжтай байлаа. Гэвч Дулаанхаан тосгоны хуьд ахмадын ордонтой болох, ногоочид зоорьтой болох, сумын ажилгүй иргэдийг ажлын байраар хангахад цаашид улам сайн анхаарах, мөн тэтгэвэрийн зөрүүний асуудлаар анхаарч өгөхийг сумын иргэд хэлж байлаа. Дулаанхаан тосгон 460 гаруй өрх, 1900 иргэдтэй.
 
Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд:Дулаанхаан уулаа, рашаанаа түшиглээд орлого олох боломж бий.
 
 
Дулаанхаан тосгоны хувьд хаваржилт гайгүй сайн байна. Өнгөрсөн жил цас бага орсон. Мал төллөлт ерөнхийдөө бог мал , бод малын төллөлт 70 гаруй хувьтай явж байна. одоо хуурайшилтийн үе эхэлсэн болохоор гал түймрийн аюул гарчихгүй бол онцгой хүндрэл гэх зүйл манай тосгонд алга байна. Манай тосгонд ажилгүй залуучууд нэлээд бий. Иймээс Ерөө рүү тавьж байгаа замын ажилд тосгоны иргэдээс түлхүүхэн оролцуулах асуудлыг дэвшүүлсэн. Бид замынхантай уулзаад ирлээ. Энэ сарын 15-наас ажил нь эхлэх юм байна. Энд хэдэн хүн ажилд авах боломжтой гэсэн хариу аваад байна. Орон нутагт байгаа ажилгүй иргэдийг ажилтай болгочих юм бол өөр тулгамдаад байгаа асуудал байхгүй. Бусдаар тариа ногоо тарьдаг үе эхэлж байна. Банкууд боломжоороо зээл өгч байна. Хаврын ажил одоо ид ундарч байна. Анх Дулаанхаан мод дамжуулах бааз гэж байгуулагдаж байсан. Одоогоор модны чиглэлээр үйлдвэр үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Харин өрхийн жижиг үйлдвэрлэлээр ширээ, сандал, хаалга, цонх, зөгийн хайрцаг гэсэн ахуйн хэрэгцээнд жижиг үйлдвэрлэл эрхэлж байгаа. Манай тосгоны брэнд бүтээгдэхүүн бол чацарганы сироп байна. манай иргэд сүүлийн үед жимсний мод ихээхэн тарьж байгаа. Мөн Шаамар сумын зөгийчидтэй нийлээд зөгий үржүүлж байна. Бид 2016 онд сумын тэргүүлэх чиглэлийг батлахдаа аялал жуулчлалыг оруулж  өгсөн. Манай тосгон зам харилцаа дэд бүтэц сайтай. Дулаанхаан уулаа, рашаанаа түшиглээд орлого олох боломж бий. Авто зам байна, усаар ч аялуулж болно. Дээр нь үндэсний сурын ганц үйлдвэр байдаг болохоор гадаадын жуулчид ирж үзэх сонирхол ихтэй байдаг.
 
Манай тосгоны иргэд 4 зам тийшээ газраа хувьчилж авсан. Тэнд цахилгааны асуудлыг шийдэж чадаагүй гаа. Тийшээгээ НИК компанийн хувийн цахилгааны шугам байдаг. Бид энэ шинэ суурьшлын бүсийн цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс, аймгийн хөрөнгө оруулалтаар 90 сая төгрөгийг шинэ суурьшлын бүсийн цахилгааны ажил барихаар тендерийн ажил зарлагдсан байгаа. Энэ 4-р сарын 18-19-ны үеэр зардах юм гэсэн. Ингээд 5-р сараас баригдаж эхлэх байх. Ингээд ирэхээр бид 4 зам руугаа нэлээд иргэдийнхээ ажил үйлчилгээг нэмэгдүүлэн ажиллах бодолтой байгаа. Газар олголтийн хувьд тосгоны баруун, зүүн хойд, урд хэсэгт ихэвчлэн 4 зам руугаа газар олголтын ажил хийгдсэн.