Сэлэнгэ аймгийн тамирчид мөнгөн медаль хүртлээ
2016 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгийн тамирчид мөнгөн медальтай ирлээ.
 
Уг тэмцээнд тус аймгаас спортын мастер н.Баярсайхан дасгалжуулагчтай, спортын мастер О.Наранбаатар туслах дасгалжуулагчтай охидын баг, спортын мастер Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай, Б.Номин-Эрдэнэ ахлагчтай “Сэлэнгэ” охидын баг, спортын мастер О..Наранбаатар туслах дасгалжуулагчтай, Г.Өсөхбаяр ахлагчтай “Сэлэнгэ Зүүн хараа” хөвгүүдийн баг оролцсон юм. Ингээд тэмцээний дүн гарахад Сэлэнгэ аймгаас оролцсон багууд хоёулаа 2-р байрт шалгарч, мөнгөн  медалийн эзэд болжээ.
 
Тэмцээний  шилдэг давуулагчаар “Сэлэнгэ” багийн тоглогч Э.Бадамцэцэг, шилдэг хамгаалагчаар “Сэлэнгэ Зүүнхараа” багийн хамгаалагч И.Батбаяр, шилдэг холбогчоор “Сэлэнгэ Зүүнхараа” багийн холбон тоглогч Г.Өсөхбаяр, “Сэлэнгэ” багийн холбон тоглогч Д.Анужин, шилдэг довтлогчоор “Сэлэнгэ Зүүнхараа” багийн тоглогч Э.Төгөлтөр нар шарсан байна. Энэхүү тэмцээний шигшээ 8 багт шалгарсан эрэгтэй, эмэгтэй 16 багийн тамирчид 10 сард Өвөрхангай аймагт болох МУГТ Ц.Шоовдорын нэрэмжит "Супер-8" тэмцээнд оролцох эрхтэй болжээ. 2016 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 8 хоногийн турш Улаанбаатар  хотноо Зэвсэгт хүчний Алдар спорт хороонд амжилттай зохион байгуулагдаж, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд, тэмцээний шилдэгүүдээ шалгарууллаа.