Сурын клуб байгуулжээ
Монгол Үндэсний их зан үйл, ёс заншлаа хадгалсан сурын клубыг Мандал сумын “Сурын холбоо”-ны тэргүүн н.Өнөрбат санаачлан байгуулжээ.
 
Тус клуб нь Мандал сумын ЕББД 12 жилийн 1-р сургууль дээр хичээллэх юм байна. Клубт сурын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуус хамрагдах аж.  Шинэхэн байгуулагдсан клубын сурын бүх хэрэглэлүүдийг Мандал сум дахь ДЗЗОНХХ-н хөтөлбөрөөс авч өгчээ. Ийнхүү Мандал сумынхан үндэсний спортоороо хичээллэх боломжтой боллоо.