Ээж модны орчимд урьдчилан сэргийлэх ажил зохион байгууллаа

Энэ сарын 04-05-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бие бүрэлдэхүүнээс Шаамар сумын нутаг дэвсгэр дэх "Ээж мод"-нд мөргөхөөр хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье", "Үер усны аюулаас болгоомжильё" сэдэвт урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 80 ш сэрэмжлүүлэх материал тараан өгч, 920 хүнд анхааруулга сэрэмжлүүлэг өгч ой, хээрийн түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулжээ.