Аймгийн БТСГ улсдаа тэргүүллээ
Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон биеийн тамир спортыг хөгжүүлэх үйлстээ идэвхи санаачлагатай ажиллаж, 2015 оны ажлын гүйцэтгэлээрээ “Маш сайн” буюу “А” үнэлгээ авч тэргүүн байрын эзэд болсон байна. Энэхүү эрхэм хүндтэй шагналаа тус газрын дарга Д.Баттулга өчигдөр Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Оюунбаатараас гардан авчээ.