Аймгийн Засаг даргын орлогч газар, хэлтэс, албадын ажил байдалтай танилцлаа

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж газар, хэлтэс, албадын дарга нартай уулзаж ажил байдалтай нь танилцлаа. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын 24 газар, хэлтэс, албадын дарга нар тус бүрдээ хийсэн ажил, үйлчилгээгээ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдоржид танилцууллаа. Мөн тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил байдлынхаа талаар мэдээлэл өгсөн.