Дэлхийн ЭМБ-ын суурин төлөөлөгчийг аймгийн дарга хүлээн авч уулзлаа

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Дэлхийн ЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Су Нюунт У, ДЭМБ-ын Халдварын тандалт судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Оюунчимэг нарын төлөөлөгчдыг хүлээн авч уулзлаа. Сэлэнгэ аймаг бол Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалах ариун үүргийг хүлээсэн аймаг. Иймээс гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн түшиглэн  цаашид жишиг болохуйц үйл ажиллагаа явуулах зорилгоор энэхүү Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвыг Сэлэнгэ аймгийн сонгосон байгуулсан байна. Өнөөдөр эл асуудлаар аймгийн Засаг даргатай санал солилцлоо. Мөн энэ үеэр Хүн, малын халдварт өвчний дэгдэлт, гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн салбар хоорондын харилцан ажиллагааны журмын төсөл хэлэлцүүлж, санал солилцох уулзалт аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн ОБГ, МХГ, Зооноз, ЭМГ зэрэг холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд оролцлоо.