Ус цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна

2016 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдөр зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 04 дүгээр сарын 20-ны өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-ний өдөр зарим газраар 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурч, ихэнх нутгаар сэрүүснэ.

Иймд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

- Орон нутгийн мэргэжлийн байгууллагаас цаг агаарын мэдээллийг нарийвчлан тодруулах

- Хүчтэй цасан шуурганы үеэр бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах

- Хүчтэй цасан шуурганы үеэр автозамд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах зэрэг хүндэрлүүд үүсдэг тул хот хоорондын болон орон нутгийн замд гарахгүй байх

- Аян замд гаргахаас зайлсхийх, зайлшгүй гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, хоол хүнс, шаардлагатай эм тариа, бензин шатахууны нөөцтэй явах,

 

Цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Онцгой байдлын газрын 7036101, 96360105, 7036105, Мандал-70367101, Сайхан-70368101, Баянгол-70369101, дугаарын утсанд мэдэгдэх.