Урьдчилан сэргийлэх болон хянальт шалгалтын ажлыг сумдад зохион байгууллаа

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, ШУА-ийн ООГХ-ийн Сэлэнгэ салбар хамтран гаргасан удирдамжийн дагуу “Ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагч, ой санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлийн гишүүд”-д болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Бугант, Ерөө, Жавхлант, Дулаанхан, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумдууд дээр 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд сум тус бүр дээр сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Сургалтад ой хээрийн түймэр гарах өндөр эрсдэл бүхий 9 сумдын ойн нөхөрлөлийн гишүүд, иргэд бүхий нийт 423 хүнийг хамруулан сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Мөн Монгол улсын шадар сайдын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр баталсан “Боловсролын байгууллагад галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Хүдэр, Бугант, Ерөө, Жавхлант, Дулаанхан, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумуудын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн байгууллагуудаар хяналт шалгалтын ажлыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрүүдэд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Г.Энхтүвшин зохион байгууллаа.