Төрийн албан хаагчид уламжлалт арга хэмжээгээ амжилттай зохион байгууллаа

Ерөө бүсийн төрийн албан хаагчдын урлаг, спортын наадам 5 дахь жилдээ Ерөө суманд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээнд 100 гаруй төрийн албан хаагчид аваалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Энэхүү арга хэмжээ нь нэг өдрийн турш үргэлжилсэн бөгөөд төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт, спортын тэмцээн, урлагийн арга хэмжээ гэсэн 3 үе шаттай явуулаа. Спортын тэмцээнийг Ерөө сумын ЗДТГ-аас зохион байгуулсан бөгөөд сум сумдын нэг чиглэлийн мэргэжилтэй албан хаагчид, нэг баг болж тэмцээнд оролцсон нь тэмцээнийг хамгийн сонирхолтой болгож чадлаа. Нэг өдрийн ийнхүү мэдлэгээ зузаатгаж, спорт, урлагаар хөгжилдөн өнгөрүүлсэн төрийн албан хаагчдын арга хэмжээний дүн гарахад Спортын тэмцээний төрөлд тэргүүн байранд төвийн бүсийн сумдын Цагдаагийн хэсэг, ТЗХЭЗМ, Архив бичиг хэргийн ажилтангуудын баг түрүүллээ. Харин урлагийн төрөлд Ерөө сумын ЗДТГ-ын '' Илүү илүү'' баг тэргүүн байр эзэлж шагналын эзэд боллоо. Ерөө бүсд Ерөө сум, Бугант тосгон, Хүдэр, Жавхлант сум хамрагддаг.