Химийн хорт, аюултай, цөмийн болон цацраг идэвхт бодис ашиглалтанд хяналт хийлээ

Монгол улсад ACEM-ийн дээд түвшины уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар Сайдын баталсан “Химийн хорт болон аюултай бодис, цөмийн болон цацраг идэвхт бодисын хадгалалт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Тагнуулын газрын хамтарсан шалгалтын ажлыг зохион байгууллаа.

Хяналт шалгалтын хүрээнд Ерөө, Хүдэр, Баянгол, Мандал, Сайхан, Цагааннуур зэрэг сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Монтай эрдэнэ” ХХК-ийн тэсрэх бодисын үйлдвэр, Мод боловсруулах үйлдвэр, “Спирт бал бурам” ХХК-ийн Спирт, архины үйлдвэр, “Даваа мандал” ХХК-ийн тэсрэх бодисын үйлдвэр, “Бороо гоулд” ХХК-ийн тэсрэх бодисын агуулах, “Алсын өртөө” ХХК-ийн төмрийн үйлдвэр, “Цемент шохой” ХК-ийн тэсрэх бодисын агуулах, “Гацуурт” ХХК-ийн хөргөлтын агуулах зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудын химийн хорт болон аюултай бодис, цөмийн болон цацраг идэвхт бодис материалын хадгалалт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллаа.