Хяналтын цэг ажиллаж байна

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн "Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэг ажиллуулах тухай" А/85 дугаар захирамжын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 19, 36, 61 дүгээр анги болон Эрэн хайх аврах ангийн бие бүрэлдэхүүн ойн сан бүхий Алтанбулаг, Баруунбүрэн, Ерөө, Мандал, Түшиг, Хүдэр, Хушаат, Цагааннуур зэрэг 8 сумын 12 чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж эхлээд байна.