Эрдэнэт хүний амийг гал түймрийн аюулаас аварчээ

2016 оны 4 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7-р баг Машинистийн 3 давхар байранд гал гарч байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн очиход тус байрны 3 тоотод оршин суух иргэн Ц.Батболд нь цахилгаан тогоогоо залгаатай орхиж, унтсанаас гал гарч битүү утаажилт үүссэн нөхцөл байдалтай байжээ. Аврагч, гал сөнөөгчид цонхоор нь орж гал түймрийг унтраан тэнд унтаж байсан 4 хүн, нэг хүүхдийн амь насыг гал түймрийн аюулаас авран хамгааллаа.