Өсвөрийн аврагч клубын хүүхдүүд тангараг өргөлөө

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ ОНХХ хамтран Өсвөрийн аврагч клубуудын хийсэн ажлын тайланг сонсож шалгаруулах, Эссэ бичлэг, гар зургийн уралдааны шалгаруулалт, 2016 онд байгуулагдсан өсвөрийн аврагч клубын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг энэ сарын 26-ны өдөр аймгийн ОБГ-ын “Соёмбо” танхимд болон, жагсаалын талбайд тус тус амжилттай зохион байгууллаа.

Тус ажиллагаанд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, 6 –р сургуулиуд, Сүхбаатар сумын МСҮТ, Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургууль, Алтанбулаг сумын ЕБС, Дулаанхаан тосгоны ЕБС, Шаамар сумын ЕБС, МСҮТ, Зүүнбүрэн сумын ЕБС- ийн 168 багш, өсвөрийн аврагч клубын гишүүд, сурагчид оролцсон байна.

Энэ үеэр 2016 онд Алтанбулаг сумын ЕБС, Дулаанхаан тосгоны ЕБС, Зүүнбүрэн сумын ЕБС, Сүхбаатар сумын Спортын бүрэн дунд сургууль, Сүхбаатар сумын МСҮТ, Шаамар сумын ЕБС, Шаамар сумын МСҮТ–үүд дээр шинээр байгуулагдсан өсвөрийн аврагч клубын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Тангараг өргөх ажиллагаанд 7 өсвөрийн аврагч клубын 68 сурагчид хамрагдан тангарагаа өргөн, өсвөрийн аврагч клубын гишүүний үнэмлэхээ гардан авчээ. Түүнчлэн "Аврагч мазаалай” аяны удирдамжийн дагуу сургуулиудын өсвөрийн аврагч клубын гишүүдийн хийсэн ажлын тайланг сонсож бусдыгаа манлайлан ажилласан Дулаанхаан тосгоны ЕБС –ийн өсвөрийн аврагч клуб, Шаамар сумын ЕБС-ийн өсвөрийн аврагч клуб, Шаамар сумын МСҮТ-ийн өсвөрийн аврагч клуб, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 3-р сургуулийн өсвөрийн аврагч клубүүд шилдэгээр шалгаран клуб бүрт өргөмжлөл, клубын гишүүн бүрийг хантааз, малгайны иж бүрдэлээр урамшуулсан байна. Мөн Эссэ бичлэгийн уралдаанд ЕБС, МСҮТ, Спортын бүрэн дунд сургуулиудын сурагчдын бүтээлээс 20 бүтээлийг шалгаруулан тэдгээр сурагчид өөрсдийн эссэ бичлэгээ уншиж танилцуулан шүүгчдийн дүн гаргахад 1-р байрыг Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Ц.Анударь, 2-р байрыг 2-р сургуулийн сурагч Н. Хатанэрдэнэ, 3-р байрыг 2-р сургуулийн сурагч Б.Уянга, 4-р байрыг 6-р сургуулийн сурагч Д. Золзаяа нар тус тус эзэлж, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ. Гар зургийн уралдаанд сургуулиудын 16 бүтээл ирж сурагчид өөрсдөө зургаа тайлбарлан шүүгчдийн нэгдсэн дүнгээр 1-р байрыг Сүхбаатар сумын 1-р сургуулийн сурагч Г.Гансайхан, 1-р сургуулийн сурагч Э.Орхонсэлэнгэ, 6-р сургуулийн сурагч Д.Төгөлдөр, 1-р сургуулийн сурагч Н.Биндэрьяа нар тус тус эзэлж шагналын эзэд болжээ.