Төрийн албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалтанд оролцлоо

Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрөөс Сэлэнгэ, Баянхонгор, Өвөрхангай, Увс аймагт хэрэгжүүлж буй “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа төрийн албан хаагчдыг чадавхжуулах ээлжит сургалт “Орон нутгийн төрийн захиргааны өөрчлөлт, шинэчлэлт, боломж ба сорилтууд” сэдвийн дор  2016 оны 5-р сарын 05, 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа “Төрийн захиргааны шинэчлэл Сэлэнгэ аймагт” сэдвээр илтгэл, мэдээлэл хийж, “Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаарх хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн албан хаагчдын төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.