Чех улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдээс сэтгэлийн бэлэг илгээжээ

Монгол улсад маань аюулт улаанбурхан өвчин нүүрлэж, ирээдүйг минь гардан бүтээх бяцхан иргэдээс минь авч одож байгаа уй гашууг хуваалцаж, бяхан зүрхнүүдээ аюулт өвчнөөс авран хамгаалах их аянд гадаадад ажиллаж амьдарч байгаа нутагт нэгт нөхөд маань буяны гараа сунгаад байна.

Улаанбурхан хэмээх өвчлөл ихтэй байгаа Баян-Өлгий, Сэлэнгэ, Завхан, Дорнод, Булган, Дорноговь аймгуудын Халдвартын тасгуудад Чех улсын “Johnson kontrols” үйлдвэрийн монгол ажилтнууд өөрсдийн хандивын мөнгөөр худалдан авсан дараах бэлгийг хүргүүлжээ. Үүнд дээрх аймаг тус бүрт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1 ш, утлагын аппарат 2, хүүхдийн пульс хэмжигч нэг, маск 20 нийт 24 ширхэг аппарат хэрэгслийг дөнгөж өнөөдөрхөн илгээгээд байна.