АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.САНЖЖАВ СУМДАД АЖИЛЛАВ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжав 05-р сарын 02-ноос 05-ны өдрүүдэд Хүдэр, Бугант, Ерөө, Жавхлант сумдад ажиллалаа. Энэ хугацаанд дээрх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзан цаг үеийн ажлын явц, анхаарах асуудлуудын талаарх мэдээллийг сонсон зарим төрлийн ажил үйлчилгээтэй биечлэн танилцсан юм. Тэрээр Хүдэр, Бугант, Ерөө сумдын Мод бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдээр зочилж ойгоос мод бэлтгэж байгаа ажлын явц байдалтай танилцан цаг үеийн тулгамдсан асуудлуудын талаар тэдний санал хүсэлтийг сонсож, төр засгийн болон аймгийн ИТХ, Засаг даргаас цаг үеийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Санжжавыг дээрх сумдад ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжүүдээс хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хүдэр сумын удирдлагууд мод бэлтгэлийн ХХК-ууд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа, хулгайгаар мод бэлтгэх, хулгайн мод худалдаж авах явдал үндсэндээ бүрэн зогссон. Цаашид хэрэглээний мод бэлтгэх хэмжээг нэмэгдүүлж өгөхөд анхаарч ажиллахыг хүссэн бол Бугант тосгоны иргэд Бугантаас аймгийн төв орох замын засвар үйлчилгээг сайжруулж замыг яаралтай засварлах, тосгонд нотариатч байнга ажиллуулж өгөхийг хүссэн юм. ИТХ-ын дарга эдгээр асуудалд анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.