Сэлэнгэ аймагт 2016 оны 05-р сарын 17-19-ний өдрүүдэд Команд штабын сургууль зохион байгуулах гэж байна

Монгол Улсын Хууль зүйн сайдын Команд штабын сургууль зохион байгуулах тухай 2016 оны 04-р сарын 15-ны өдрийн А/115 тоот тушаал гарчээ.

Энэхүү тушаалын хүрээнд 2016 оны 05-р сарын 17-19-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт тус суруулийг зохион байгуулах гэж байна. Команд штабын сургуулийг зохион байгуулах үндсэн зорилго нь хууль сахиулах болон онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудын эмх замбараагүй байдал үүссэн үеийн хамтын ажиллагааг сайжруулах, тэдний албаны бэлэн байдлын жигдэрэлт, бэлтгэлжилтийг хангахад оршдог байна. тус сургуулийг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Удирдлагын штабын бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн ЗДТГ-т хуралдлаа. Хуралдаанаар команд штабын сургуулийг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө болон бэлтгэл байдлыг хангуулах асуудлаар ярилцлаа.