Нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2016.05.09-ний өдрийн А/116 тоот захирамж гарлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, улаанбурхан өвчинтэй тэмцэх, ард иргэдийг уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор уг захирамжийг гаргасан байна. Захирамжинд

1.Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг 2016 оны 5-р сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурханы эсрэг хамтдаа” уриан дор зохион байгуулах

2. Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах

3.Дархлаажуулах арга хэмжээг хариуцсан чиг үүргийн дагуу сайтар зохион байгуулахыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс /С.Отгонжаргал/, Хууль зүйн хэлтэс /Д.Ёндонжамц/, Цэргийн штаб /А.Бүрнээбаатар/, ЭМГ /Ж.Од/, БСГ /Д.Загдгочоо/, МХГ /Д.Энхсайхан/, Хөдөлмөрийн хэлтэс /Л.Зоригтбаатар/, сум, тосгодын Засаг дарга, захирагч нарт тус тус үүрэг болгожээ. Мөн захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч да