САНХҮҮГИЙН ХЯНАЛТ, АУДИТЫН АЛБАНААС МЭДЭЭЛЖ БАЙНА

Санхүүгийн хяналт, аудитын албанаас Монгол Улсын Шилэн дансны хуулийн хэрэгжилт Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгааг 2016 оны эхний 4 сарын байдлаар шалгалаа.

Шилэн дансанд мэдээлэл байршуулах байгууллагын цэсийг шалгаснаар :

-Дулаанхаан сум, Номгон сум, Бугант сум, Түнхэл сум, Хэрх сум гэж нэрлэснийг засуулж тосгон болгуулах,

-Мандал сумын 3, Сүхбаатар сумын 4 нийт 7 өрхийн эмнэлэг, Баянгол сумын Спеишл, Сайхан сумын Азтай цэцэг,  Сүхбаатар сумын Эрдмийн чуулган цэцэрлэгүүд, Мандал сумын Билиг ДБ сургууль гэсэн байгууллагуудыг шинээр цэс үүсгэн нэмүүлэх

-Орон нутгийн өмчит байгууллагуудыг хувьцаат компани, аж ахуйн тооцоот байгууллага гэсэн ангиллаар ангилан байршуулах ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүллээ.

Ингэснээр Сэлэнгэ аймгийн хэмжээнд  Шилэн дансны тухай хуулийн 3-р зүйлийн 3.1.1-д заасан / төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд/ аймгийн болон аймгийн салбар төсвийн ерөнхийлэн захирагч 18, төсвийн ерөнхийлэн захирагчдын харъяа байгууллага 194,  3.1.2-д заасан /төрийн өмчит үйлдвэрийн газар/ орон нутгийн өмчит хувьцаат компани 3, ОНӨААТУҮГазар 7, мөн хуулийн  3.1.5-д заасан төрийн чиг үүрэгт хамаарах ажил үйлчилгээг хууль тогтоомж,  гэрээний үндсэн дээр  гүйцэтгэгч  11 байгууллага  нийт 233 байгууллага  байршсан.

 

Үүнд:

 

Төсвийн ерөнхийлэн захирагч

Аймаг, сум, ХХК, ОНӨААТҮГазар

Аймгийн болон Салбар төсвийн ерөнхийлэн захирагч

үүнээс

ХХК

ОНӨААТҮГазар

Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэгч байгууллага

Бүгд

Харъяа байгууллагын тоо

1

Аймгийн Төсвийн Ерөнхийлэн захирагч

Аймгийн Засаг дарга

1

12

     

13

2

Сумын төсвийн ерөнхийлэн захирагч

Алтанбулаг

1

8

     

9

3

Баруунбүрэн

1

8

     

9

4

Баянгол

1

7

   

1

9

5

Ерөө

1

8

     

9

6

Жавхлант

1

6

     

7

7

Зүүнбүрэн

1

6

     

7

8

Мандал

1

17

   

4

22

9

Орхон

1

7

     

8

10

Орхонтуул

1

8

     

9

11

Сайхан

1

10

   

1

12

12

Сант

1

6

     

7

13

Сүхбаатар

1

28

   

5

34

14

Түшиг

1

6

     

7

15

Хүдэр

1

7

     

8

16

Хушаат

1

6

     

7

17

Цагааннуур

1

8

     

9

18

Шаамар

1

6

     

7

19

Бугант

 

6

     

6

20

Дулаанхаан

 

6

     

6

21

Номгон

 

6

     

6

22

Хэрх

 

6

     

6

23

Түнхэл

 

6

     

6

24

Хувьцаат компани

Гавшгай ус ХХК

   

1

   

1

25

Урсгал ус ХХК

   

1

   

1

26

Цант-орхон ХХК

   

1

   

1

27

ОНӨААТҮГазар

Үржлийн цөм сүргийн аж ахуй

     

1

 

1

28

Барилга захиалагч ОНӨААТУҮГ

     

1

 

1

29

Сэлэнгэ Энерго ОНӨААТУҮГ

     

1

 

1

30

Зүүнхараа ОНӨУҮГ

     

1

 

1

31

Туулын хишиг ОНӨУҮГ

     

1

 

1

32

Сэлэнгэ үйлчилгээ

     

1

 

1

33

Сэлэнгэ тохижилт үйлчилгээ

     

1

 

1

 

БҮГД

18

194

3

7

11

233

 

 

Санхүүгийн хяналт аудитын албанаас 2016 оны 02 сараас 04 сарын 30-ныг хүртэлх хугацаанд 17 сумын Засаг дарга,  төсвийн байгууллагын дарга эрхлэгч, нягтлан бодогч нартай  2016 оны мэдээллийг байршуулах, 05 сарын 01-ний дотор 2015 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг байршуулах талаар 1-8 удаа  хэлж, заавар зөвлөмж өгч мэдээлээлр хангасан, аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран чиглэл өгч ажилласны  үр дүнд 2016 оны мэдээлэл байршуулалт  2015 оны мөн үетэй харьцуулахад жигдрэх хандлагатай болж байна.

Мэдээлэл байршуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулахад:

Нэг.Тогтсон хугацаанд мэдээлэл байршуулалт

Шилэн дансны хуулийн:

-6.1.1-д заасан 1 сарын 10-ны дотор байршуулах мэдээллийн тухайд: тухайн жилийн төсөвийг 215  байгууллага байршуулсан 96,6,%-тай, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөөг 18 сан байршуулахаас 5 нь байршуулсан 33,3%-тай

-6.1.2-т заасан мэдээллийг дараа сарын 8-ны дотор мэдээлэх төсвийн мэдээллийг 215 байгууллагаас 1 сард 12 байгууллага байршуулаагүй 92,3%-тай,  2-р сард 12 байгууллага байршуулаагүй 92,3%-тай, 3-р сард 33 байгууллага байршуулаагүй 83,1%-тай, нийт 57 байгууллага бүрэн байршуулаагүй дунджаар 77,1%-тай,

-6.1.6-д заасан төсвийн хэмнэлт, хэтрэлт түүний шалтгааны тайлбар мэдээллийг 50 байгууллага мэдээлсэн 198 байгууллага бичилт хийгээгүй 20,2%-тай.

Хоёр.Долоо хоног дотор байршуулах мэдээлэл:

Шилэн дансны тухай хуулийн:

-6.4.1. Тухайн жилийн төсөвт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар тусгасан мэдээлэл

-6.4.2.Тухайн байгууллагын  төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд орсон өөрчлөлт

-6.4.3.Тендер, худалдан авалттай холбоотой мэдээлэлийг худалдан авах  төлөвлөгөө

-6.4.4.Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын мэдээлэл

-6.4.5.Цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ

-6.4.5.Таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ

-6.4.6.Худалдан авалтын аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт шалгалтын дүн

-6.4.7. Байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлт

-6.4.8.Бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн бусад хэрэгсэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр байрлуулах ёстойгоос 5,0 сая төгрөгөөс дээш дүнтэй ажил гүйлгээний мэдээлэлт, орон тооны мэдээлэл байнга мэдээлэгдсэн боловч бусад мэдээллүүд хагас дутуу мэдээлэгдсэн.

Гурав.  Улирал, хагас, бүтэн жилээр байршуулах мэдээлэл:

2015 оны шилэн дансанд 2016 оны 04 сарын 25-ны дотор  байршуулах ёстой өмнөх жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийг  байршуулах,  2015 оны шилэн дансны программ 05 сарын 01-нд хаагдах талаар 17 сум, 5 тосгоны дарга, захирагч, нягтлан бодогч нарт анхааруулж мэдээлсэн, уг тайлан дүгнэлтийн байршуулалтыг  шалгахад:

Нэг. Аймгийн Төсвийн ерөнхийлэн захирагчийн харъяа төсөвт байгууллагууд:  ГХБХБГ, аймгийн ЗДТГазар, Санхүүгийн хяналт, аудитын алба, Худалдан авах ажиллагааны алба, БОАЖГазар гэсэн байгууллагууд байршуулсан,

Аймгийн ИТХурал,Нийтийн номын сан, Орон нутаг судлах музей, Орон нутгийн өмчийн алба, Соёл мэдээллийн төв, Спортын гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Биеийн тамир спортын газар байршуулаагүй,

Хоёр. Аймгийн төсвийн ерөнхийлэн захирагчийн салбар төсвийн ерөнхийлэн захирагч, харъяа байгууллагууд:

Баруунбүрэн, Зүүнбүрэн, Жавхлант,  Сайхан, Түшиг, Цагааннуур сумын төр, төсвийн байгууллагууд бүрэн байршуулсан,

Алтанбулаг , Баянгол, Ерөө, Мандал, Сүхбаатар, Сант, Орхон, Орхонтуул , Хушаат, Хүдэр, Шаамар сумууд,  Бугант  Түнхэл, Дулаанхаан, Номгон, Хэрх  тосгоны  төсөвт байгууллагууд байршуулаагүй байдалтайгаар хугацаа дуусч 2015 оны шилэн дансны программ хаагдлаа.

Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаар тогтоолоор “шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-г баталсаны дагуу мэдээлэл байршуулалтыг  2016 оны 1-р улирлын байдлаар  дотор шалгаж дүгнэхэд 71,1%-тай байна гэж дүгнэгдсэн боловч 2015 оны шилэн дансанд аудитын дүгнэлт, санхүүгийн тайлан байршуулалт  29%-тай байна.

Мэдээлэл байршуулалт хангалтгүй сумуудын тоонд  Хүдэр, Орхонтуул,  Алтанбулаг сумд орж байгаа, мөн  Сэлэнгэ үржлийн цөм сүргийн аж ахуй, ТЭТДТТөв, Байгаль хамгаалах сан, Эрсдлээс хамгаалах сан, сум хөгжүүлэх сангууд мэдээлэл байршуулаагүй. Тодруулахад тухайн шатны ИТХ-р төсөв төлөвлөгөөгөө хэлэлцүүлэн баталгаажуулаагүй нь мэдээлэл байршуулах цэс үүсгэх боломжгүйд хүргэсэн байна.