Сэлэнгэ аймагт өөртөө үйлчлэх банк үүдээ нээлээ

Энэхүү банк нь 24 цагаар 7 хоног байнгын ажиллах бөгөөд хүний оролцоо байхгүйгээрээ онцлогтой юм. Уг банк нь өдөрт нэг хүн 5 сая төгрөгийн гүйлгээг нэг дор авах боломжтой бөгөөд нэг хүн 20 сая хүртэл төгрөгийн үйлчилгээг өдөрт авах болсноороо давуу аж. Энэхүү банк нь орлого, зарлагын үйлчилгээг хүний оролцоогүйгээр хийх бөгөөд цагийг хэмнэсэн, ажил, амралтын аль ч үед 24 цагаар, 7 хоногт бэлэн ажиллаж байдгаараа иргэдэд илүү ойр банк юм. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 4 цэгт өөртөө үйлчлэх банкны үйлчилгээ нэвтрээд байна. Энэхүү төхөөрөмжийн давуу тал нь хуурамч карт болон хуурамч мөнгөн тэмдэгтийг илрүүлдгээрээ онцлогтой юм байна.