Төрийн албаны мэргэшлийн шалгалт Сэлэнгэ аймагт явагдлаа.

2016 оны 05 сарын 09-10-ны өдрүүдэд бүртгэсэн Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд нийт 212 хүн бүртгүүлсэн байна. Уг шалгалтыг 2016 оны 05 сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууулан явуулсан бөгөөд зарлагдсан ажлын байрны дэс түшмэлийн 42, туслах түшмэлийн 25 ажлын байранд иргэд тэнцэж, төрийн албанд анх орох иргэдийн нөөцөд бүртгэгдлээ.