Сургуулиуд бага оврын автобустай боллоо

Сэлэнгэ аймгийн удирдлагын баг боловсролын салбарын шинэчлэлийг аймагтаа амжилттай хэрэгжүүлэн шат дараалсан олон ажлуудыг үр дүнтэй зохион байгуулан ажиллаж байгаа.Сургууль, цэцэрлэгүүдийг нум, сумаар хангах, аймгаараа шатарчин болох хөдөлгөөнийг өрнүүлснээр аймгийнхаа брэнд ажил болгож чадсан.

Эдгээр ажлуудын нэгэн хэсэг болох багш, сурагч солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийнхаа сургуулиудыг автобусаар хангах, сурагчдыг болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сургалтын таатай орчинг бүрдүүлэх зорилт биелэлээ олж, Сэлэнгэ аймгийн 32 сургуулийн 22 нь бага оврынавтобусаа хүлээн авлаа. БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Starix” маркын бага оврын автобусыг “Эх Мандал” ХХК-иас нийлүүлж байна.