Сурагчид эссэ бичлэгээр өрсөлдлөө

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей, Боловсролын Газартай хамтран жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 8-11 дүгээр ангийн сурагчид болон багш нарын дунд түүхийн олимпиад, илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж хэвшсэн юм.

 

Энэ жилийн эссэ бичлэг “АРДЫН ХУВЬСГАЛ АЛТАНБУЛАГААС ЭХТЭЙ” сэдэвтэйгээр зохион байгуулагдаж, Алтанбулаг, Сүхбаатар, Мандал, Баянгол, Орхон, Орхонтуул сумын 10 гаруй сургуулийн 55 сурагч оролцсоноос 10 сурагч 2 дахь шатны шалгаруулалтанд шалгарлаа. “АРДЫН ХУВЬСГАЛ АЛТАНБУЛАГААС ЭХТЭЙ” эссэ бичлэгийн уралдааны тэргүүн байрт Мандал сумын О.Дорлигсүрэнгийн нэрэмжит 3-р сургуулийн 10в ангийн сурагч О.Халиун шалгарсан бол хоёрдугаар байрт Мандал сумын О.Дорлигсүрэнгийн нэрэмжит 3-р сургуулийн 10а ангийн сурагч А.Одхүү, Г.Оюунболд, гуравдугаар байрт Алтанбулаг сумын Б.Ренчингийн нэрэмжит 12 жилийн сургуулийн 10а ангийн сурагч Б.Халиун, Мандал сумын О.Дорлигсүрэнгийн нэрэмжит 3-р сургуулийн 10б ангийн сурагч А.Аззаяа, тусгай байрт Сүхбаатар сумын 5-р сургуулийн 10а ангийн сурагч Э.Эрхэмбаатар, Алтанбулаг сумын Б.Ренчингийн нэрэмжит 12 жилийн сургуулийн 10а ангийн сурагч П.Байгальмаа нар шалгарлаа.