Хавдрын эмч нар манай аймагт ажиллалаа

Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хавдрын эсрэг Үндэсний аян-2014” арга хэмжээ манай аймагт “Бид хамтдаа эрүүл амьдралын төлөө” уриан дор 5 өдрийн турш үргэлжлэн явагдлаа. Дээрх арга хэмжээ Дархан-Уул аймгаас эхэлсэн. Энэхүү аян 2011-2013 онуудад нийтдээ 29700 км зам туулж, 55000 хүнд үзлэг, оношлогоог хийжээ. Манай аймгийн хувьд энэ жилийн аянаар сум, өрхийн эмнэлгээр нь дамжуулан урьчилан дугаар тарааж хавдрын шинж тэмдэгтэй, эрсэлдэлтэй хүмүүсээ голлон хамруулсан юм. Аяны багт Хавдар судлалын үндэсний төвийн 11 төрлийн эмч ирж энэ сарын 19-23-ны өдрийг дуустал үзлэг, оношлогоо хийгээд буцлаа. Үзлэг, оношлогоог аймгийн Нэгдсэн эмнэлгийноношлогооны төвийн тоног төхөөрөмж дээр түшиглэн явуулсанЭнэ удаагийн аян 9 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнүүдэд “Зонхилон тохиолдох хорт хавдрын оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалт, сурталчилгааг түгээж, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээллийг олон нийтэд хүргэх сайн дурын багийг аймаг бүрт бэлтгэх зорилготой. “Хорт хавдар, түүний эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт ба эрт илрүүлэлт” сэдэвт сургалтанд ХААН банкны 270 ажилтан хамрагдаж байна. Энэ жилийн аяныг Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ хамтран зохион байгууллаа.