“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Аймгийн Нийтийн номын сангаас “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг аймгийн төв Партизаны талбайд зохион байгуулан явууллаа. Үндэсний босоо бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилго бүхий тус арга хэмжээнд 15 сум, тосгодын номын санчид, иргэд, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээний хүрээнд ном хурах ёслол, ховор, судар номын үзэсгэлэн, уран бичлэг буюу каллиграф үйлчилгээ, нийт оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохион байгуулагдлаа. Энэ үеэр “Монгол бичгээ эрхэмлэгч” байгууллагаар Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Сүхбаатар сумын 12 жилийн 4-р сургууль шалгарлаа. Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Зөв сайхан бичигтэн” уралдааныг Сүхбаатар сумын 12 жилийн 2-р сургуулийн сурагчдын бүтээл тэргүүллээ.