Олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

Аймгийн Эрүүл мэндийн газраас “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя” олон улсын сувилагчдын онол практикийн бага хурал, зөвлөлдөх уулзалтыг аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтанд ЭМШУИС, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, аймгийн эрүүл мэндийн бүсийн төвүүд болон ОХУ-ын Буриадын Хиагтын Анагаах ухааны академи, Нэгдсэн эмнэлэг, Сүрьеэгийн нэгдсэн эмнэлэг, Зэдийн районы эмнэлгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцлоо. Энэхүү уулзалтын зорилго нь сувилахуйн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулахад оршиж байлаа. Уулзалтаар эх, хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлэг болж, эх хүүхдийн сувилахуйн тусламж, үйлчилгээнд тулгамдсан асуудлаар ОПБХ-ыг зохион байгууллаа.