Хөтөлбөрүүдийн төслүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХ” ХӨТӨЛБӨР

1. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага, өнөөгийн нөхцөл байдал

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 48 дугаар тогтоолоор “Архидан согтуурахтай тэмцэх” хөтөлбөрийг баталж 2003-2012 онд хэрэгжүүлж дуусгасан. Аймгийн хувьд архидан согтуурахтай тэмцэх ажлыг нийгмийн дэг журмыг хангах чиглэлээр гаргаж байсан зарим дэд хөтөлбөрүүдийн зорилтуудад тусгаж байснаас бие даасан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байгаагүй.

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас батлан гаргасан хууль, тогтоол шийдвэр, баримталж буй бодлого чиглэл болон шинэчлэлийн Засгийн газар, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Архидалттай тэмцэх хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс энэхүү хөтөлбөрийг боловсруулж та бүхэнд танилцуулж байна.

2013 оны эхний 10 сарын байдлаар 3362 хүн эрүүлжүүлэгдснээс 184 нь эмэгтэй, 13 хүүхэд, 13 гадаадын иргэн байна. Аймгийн хэмжээнд 2013 оны 11 сарын байдлаар 32 зоогийн газар, 39 баар, 35 кафе, биллиардын 2 буфет, амралтын газар 10, зочид буудал 2, 317 дэлгүүр буюу нийтдээ 437 цэгт архи согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилж байна.

2. Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийг иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлснээр архигүй аймаг болж, гэмт хэргийн гаралтыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахыг гол зорилгоо болгож байна.

3.Хөтөлбөрийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах 5 зорилтыг дэвшүүлсэн

3.1.Архины хор уршгийн талаарх болон соён гэгээрүүлэх ухуулга сургалт, сурталчилгааны ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болж, эрүүл идэвхтэй амьдралын клубуудыг дэмжиж, хамтран ажиллах хүрээнд 15 ажил, арга хэмжээ

3.2.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчилэн, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр 17 ажил, арга хэмжээ.

3.3.Архинд донтох өвчтэй хvнийг эрт илрүүлэх, эмчлэх чиглэлийн 7 ажил

3.4.Архины хэрэглээнээс үүдэн гарах сөрөг үзүүлэлтүүдийг бууруулах 7 ажил

3.5.Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өөрсдийг нь оролцуулах замаар архидан согтуурахтай тэмцэхчиглэлээр 34 ажил, төрийн байгууллагууд оролцож хийхээр 24 буюу нийтдээ 104 ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хөтөлбөрт тусгасан.

4.Хугацааны хувьд: Хөтөлбөрийг 2013 онд баталж 2014-2016, 2017-2020 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

5. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон хүрэх үр дүнгийн хувьд

“Архидалттай тэмцэх” хөтөлбөрийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж,архидан согтуурснаас хvн амын эрvvл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгаж, архигүй аймаг болсон үр дүнд хүрэхээр төлөвлөсөн.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙН ХЭЛТЭС

Төсөл

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

АРХИДАЛТТАЙ ТЭМЦЭХ” ХӨТӨЛБӨР

 

Нэг. Хөтөлбөр боловсруулах үндэслэл, шаардлага, өнөөгийн нөхцөл байдал

 

Монгол хүний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хууль, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, архидалттай тэмцэх, хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас батлан гаргасан хууль, тогтоол шийдвэр, баримталж буй бодлого чиглэл болон шинэчлэлийн Засгийн газар, аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх.

Аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд бүртгэдсэн нийт гэмт хэргийг авч үзвэл 2009 онд нийт 814 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 262 нь согтуугаар, 2010 онд 797 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 314 нь согтуугаар, 2011 онд 618 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 241 нь согтуугаар, 2012 онд 704 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 249 нь согтуугаар, 2013 оны эхний 11 сарын байдлаар нийт 608 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 191 нь согтуугаар үйлдэгдсэн байна.

2013 оны эхний 10 сарын байдлаар 3362 хүн эрүүлжүүлэгдсэнээс 184 нь эмэгтэй, 13 хүүхэд, 13 гадаадын иргэнбайна.

Аймгийн хэмжээнд 2013 оны 11 сарын байдлаар 32 зоогийн газар, 39 баар, 35 кафе, биллиардын 2 буфет, амралтын газар 10, зочид буудал 2, 317 дэлгүүр буюу нийтдээ 437 цэгт архи согтууруулах ундаа худалдаж, түүгээр үйлчилж байна.

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгогдсон байдлыг сүүлийн 6 жилийн байдлаар авч үзвэл нийтдээ 83 буюу 2008 онд 23, 2009 онд 16, 2010 онд 26, 2011 онд 13, 2012 онд 4, 2013 онд 1 тусгай зөвшөөрөл тус тус олгогдсон байна.

Тусгай зөвшөөрөл олголт буурсан үзүүлэлттэй байгаа ч архидан согтуурснаас учирсан эрүүл мэндийн хохирол жилээс жилд нэмэгдэж, халдварт бус өвчин, осол гэмтэл, хүн амын өвчлөл, нас баралт, гэмт хэргийн гаралт, гэр бүл дэх хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт болон хүүхэд, эмэгтэйчүүд, төрийн албан хаагчдын гэмт хэрэгт холбогдох шалтгааны нэг болж  байна.

Архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийг аттестачилах ажлыг 2013 онд зохион байгуулж 16 сум, 6 тосгоны 253 аж ахуйн нэгж хамрагдаж стандартын шаардлага хангаагүй 78 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт, хамрах хүрээ, хугацаа

2.1. Хөтөлбөрийн зорилго

Энэхүү  хөтөлбөрийн зорилго нь “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд “Архидалттай тэмцэх” хөтөлбөрийг боловсруулж төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх замаар аймгийн хүн амын согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, соён гэгээрүүлэх ухуулга сурталчилгааны ажлыг нэмэгдүүлж, архидан согтуурснаас хvн амын эрvvл мэнд, нийгэмд учрах сөрөг үр дагаврыг багасгах эрх зүй, эдийн засаг, нийгмийн орчин бүрдүүлж, архигүй аймаг, сум, баг, байгууллага, хамт олон болоход хөтөлбөрийн зорилго оршино.

 

 

2.2. Зорилт

2.2.1.Архины хор уршгийн талаарх болон соён гэгээрүүлэх ухуулга сургалт, сурталчилгааны ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болж, архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлж, эрүүл идэвхтэй амьдралын клубуудыг дэмжиж, хамтран ажиллана.

2.2.2.Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд  тавих хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн мөрдүүлж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлнэ.

2.2.3.Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хvнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавихажлын хүртээмжийг нэмэгдүүлнэ;

2.2.4.Архины хэрэглээ, түүнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хvчирхийлэл, осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэргийн гаралтыг бууруулж ажиллана.

2.2.5.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олны архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг хариуцлагыг  тодорхой  болгон  хамтын ажиллагааг сайжруулна.

 

2.3. Хамрах хүрээ, хугацаа:

Хөтөлбөр нь аймгийн хэмжээнд хэрэгжих бөгөөд тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийг 2014-2016, 2017-2020 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилтод хүрэх зарчим, үйл ажиллагааны чиглэл

3.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим:

3.1.1.Архидалттай тэмцэх хөтөлбөр нь хууль тогтоомж, дүрэм журам болон архидан согтуурахтай тэмцэх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, чиглэлтэй  уялдсан   байна.

3.1.2.Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих арга хэмжээг иргэд, гэр бүл, хамт олон, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан зохион байгуулна.

3.1.3. Иргэд, гэр бүл, төрийн албан хаагчид архинаас татгалздаг болж, архигүй хамт олон, байгууллага, баг, сум, аймаг болоход чиглэгдэнэ.

 

3.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл:

3.2.1.Архины хор уршгийн талаарх болон соён гэгээрүүлэх ухуулга сургалт, сурталчилгааны ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болж, архидалтгүй аж төрөх зан үйлийг хэвшүүлж, эрүүл идэвхтэй амьдралын клубуудыг дэмжиж, хамтран ажиллах” нэгдүгээр зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.1.1.Соён гэгээрүүлэх, ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болох

3.2.1.2.Согтууруулах ундааны хор нөлөө,  архинд донтох өвчний талаар хүүхэд, залуучууд, нийт хүн амын дунд явуулах эрүүл мэндийн мэдээлэл, сургалт,  сурталчилгааг өргөжүүлэх

3.2.1.3.Архины зохистой, соёлтой хэрэглээний талаар  хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийг төрийн бус байгууллагатай хамтран сум бүрээр судлах;

3.2.1.4.Архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомж, хөтөлбөрийг сурталчлах

3.2.1.5.ЕБСургуулиуд архины хор холбогдол, сөрөг үр дагаврыг ойлгуулах, архигүй орчныг төлөвшүүлэх асуудлаар уламжлал, ёс заншлын чиглэлийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

3.2.1.6.Хүүхэд, өсвөр үеийнхнийг согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх, хэрэглэхгүй байх арга ухаанд сургах, амьдрах ухааны суурь боловсрол эзэмшүүлэх;

3.2.1.7.Насанд хүрэгчдийн дунд согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх

3.2.1.8.Байгууллага, аж ахуйн нэгжүүд дотооддоо болон нийтэд  хүртээмжтэй  сургалт, сурталчилгааг санаачлан  зохион байгуулах

3.2.1.9.Согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй "Эрүүл мэндийг дэмжигч" орчинг бий болгох талаар бүх шатны боловсролын байгууллага, ахуйн нэгж, албан байгууллагын хамт олны идэвхи санаачлагыг өрнүүлэх, дэмжлэг үзүүлэх;

3.2.1.10.Аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх хөдөлгөөн өрнүүлж, залуучуудын чөлөөт цагаа зүй зохистой  өнгөрүүлэх тааламжтай орчинг бүрдүүлэх;

3.2.1.11.Архины зохистой, соёлтой хэрэглээний талаар сум, багийн хүн амын мэдлэг, хандлага, зан үйлийн өөрчлөлтийн талаарх сургалт, сурталчилгааг тогтмолжуулах.

3.2.1.12.Архины хамаарлаас гарсан хvмvvсийн сэтгэц-нийгмийн чадварыг нөхөн сэргээх сургалт явуулах;

3.2.1.13.Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хvн, тvvний гэр бvлийнхэнд сэтгэл зvйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, энэ чиглэлээр албан байгууллага, хамт олонтой нь хамтран ажиллаж, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх;

3.2.1.14.Архигүй орчинг бий болгож эрүүл идэвхтэй амьдралын клубуудыг дэмжиж, хамтран ажиллах.

3.2.1.15.Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газрыг бий болгох.

 

3.2.2.Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ, хэрэглээнд  тавих хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн мөрдүүлж, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх хоёрдугаар зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.2.1.Согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлэх цэгийн байршил тархалт, худалдах,  үйлчлэх цаг хугацааны  талаарх зохицуулалтыг шинэчилж, цэг салбарын тоог цөөрүүлэх,

3.2.2.2.Сум бүр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй өдөр, цагийнхаа тоог нэмэгдүүлэх;

3.2.2.3.Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг согтууруулах ундааны шил, сав, хайрцаг дээр эрүүл мэндийн анхааруулга тавьдаг болгох;

3.2.2.4.Согтууруулах ундааны борлуулалт, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааны аливаа хэлбэрийг бүрэн хориглох арга хэмжээ   авах;

3.2.2.5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлуулж, мөрдүүлэх

3.2.2.6.Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааны талаар аймгийн мэдээллийн сан бий болгох.

3.2.2.7.Стандартыг мөрдүүлэх

3.2.2.8.Архидан согтуурахтай тэмцэх сангийн дүрмийг шинэчлэн боловсруулж, мөрдүүлэх /Засгийн газрын 2013 оны 245 дугаар тогтоол/

3.2.2.9.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжийн хүлээх үүрэг, хориглох зүйл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх талаарх журам болосвруулж мөрдүүлэх.

3.2.2.10.Тусгай зөвшөөрөл олгохоос өмнө нийгмийн хариуцлага хүлээх шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгдөг байх. Тухайлбал доорхи шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх.

3.2.2.11.Тухайн байгууллагын ажилтнууд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор хангагдсан байх

3.2.2.12.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй ажиллаж, үр дүнгээ тооцдог болох.

3.2.2.13.Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө хийх ажлын төлөвлөгөөтэй байж, түүнийгээ хэрэгжүүлдэг байх.

3.2.2.14.Байрлаж буй байгууллагын орчныхоо цэвэрлэгээ, хогны асуудлыг шийдвэрлэж, цэвэр, эрүүл ногоон хот, сум, багийн төв болход оруулсан хувь нэмэр, бүтээн байгуулалтын ажлууд хийсэн байдал

3.2.2.15.Үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд, үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар сургалт, сурталчилгаанд хамруулдаг байх байх.

3.2.2.16.Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжид дахиж тусгай зөвшөөрөл олгохгүй хар жагсаалтад бүртгэдэг болох.

3.2.2.17.Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага гадна, дотно орчны камерын хяналттай болох.

 

3.2.3.”Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хvнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх” гуравдугаар зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг  авч хэрэгжүүлнэ:

3.2.3.1.Архи хэтрүүлэн хэрэглэгчид, архинд донтох өвчтэй хүмүүс, орчиндоо байнга түгшүүр төрүүлдэг болон орон гэргүй архичид, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн судалгааг нарийвчлан гаргаж, цахим мэдээллийн сан, сүлжээ бүрдүүлэн архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагаанд ашиглах

3.2.3.2.Архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж эмчлүүлэх, хяналтад авах арга хэмжээг эрүүл мэндийн суурь тусламжийн   хүрээнд зохион байгуулах;

3.2.3.3.Согтууруулах ундаанд хордсон үед үзүүлэх хордлого тайлах болон архинд донтох өвчний үед үзүүлэх наркологийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах;

3.2.3.4.Архинд донтох өвчний үед үзүүлж буй эмчилгээний үр дүнг судлах;

3.2.3.5.Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг шаардлагын түвшинд хүргэх

3.2.3.6.Наркологийн албыг бэхжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бүтэц, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.2.3.7.Архинд донтох өвчинг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх  талаар аргачлал, удирдамж боловсруулан эрүүл мэндийн байгууллага, эмч, эмнэлгийн ажилтнуудад  мөрдүүлэх;

 

3.2.4.” Архины хэрэглээ, түүнээс үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хvчирхийлэл, осол гэмтэл, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэргийн гаралтыг бууруулж ажиллах” дөрөвдүгээр зорилтын хүрээнд  дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

3.2.4.1.Архинаас үүдэн гарах өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтлийн судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх.

3.2.4.2.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг эрт илрүүлэхэд чиглэсэн  үзлэгийг тогтмолжуулж,  хүлээлгэх хариуцлагыг чангатгах.

3.2.4.3.Архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдын судалгааг гаргаж гэр бүл, хамт олонтой нь хамтран ажиллах;

3.2.4.4.Архидан согтуурсны улмаас хэвийн бус яваа этгээдийг албадан эрүүлжүүлэх, сайн дурын эмчилгээнээс татгалзсан архинд донтох өвчтэй хүнийг албадан эмчилгээнд хамруулах;

3.2.4.5.Гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газарт хийх хяналт шалгалт, эргүүлийг тогтмолжуулах;

3.2.4.6.Хууль бусаар болон стандартын бус архи худалдсан, үйлчилсэн, насанд хүрээгүй хүнийг уруу татан архи уулгасан этгээдийг илрүүлэн тухай бүр арга хэмжээ авч байх;

3.2.4.7.Архидан согтуурсны улмаас удаа дараа хэв журам зөрчсөн, гэмт  хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг тухай бүр сэтгэц-наркологийн эмчийн үзлэг, шинжилгээнд  оруулдаг болгох.

 

3.2.5.” Иргэд, хүүхэд, гэр бүл, байгууллага, хамт олны хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх” тавдугаар зорилтыгхэрэгжүүлэхэд  төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, гэр бүл, хамт олон өмнөх 4 зорилтод тусгагдсан ажил арга хэмжээнээс гадна дараах үүрэг хүлээнэ:

 

3.2.5.1.Иргэн, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага

3.2.5.1.1.Архидалттай тэмцэх талаар аймаг, сум, баг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч байх.

3.2.5.1.2.Архи хэрэглэхгүй байх талаар өөрөө үлгэр жишээ үзүүлж оролцохын дээр бусдад шаардлага тавьж ажилладаг байх.

3.2.5.1.3.Замын хөдөлгөөний дүрмийг чанд биелүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх.

3.2.5.1.4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, насанд хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.

3.2.5.1.5.Гэр бүлийн орчинд, хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэхгүй байж, хүүхэд, залуучуудыг багаас нь эрүүл амьдрах ухаанд сургаж, зөв үлгэр дууриалал үзүүлэх.

3.2.5.1.6.Иргэний үндсэн болон журамт үүргээ ямагт биелүүлж, архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр гарсан холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавих,  илэрсэн зөрчлийг  арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавих.

 

3.2.5.2.Аж ахуйн нэгж,  байгууллага

3.2.5.2.1.Ажлын байранд архи хэрэглэхгүй байх талаар дотоод журамдаа тусгаж, хяналт тавьж, хэрэгжилт үр дүнг тооцож, “Архидалтгүй” хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх

3.2.5.2.2.Аж ахуйн нэгж, байгууллага нь үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурахтай тэмцэж, хэрэг зөрчил гаргасан тохиолдолд шалтгаан нөхцлийг арилгуулах, хөдөлмөрийн сахилга батыг чанд сахиулах талаар тодорхой арга хэмжээ авч хэвших.

3.2.5.2.3.Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчлэх эрхтэй газрууд нь батлагдан гарсан журам, тогтоогдсон цагийн хуваарийг ягштал мөрдөж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан согтууруулах ундаагаар зөвхөн насанд хүрсэн хүнд үйлчилэх.

3.2.5.2.4.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар цагдаа, олон нийтийн байцаагч болон бусад эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч, иргэдээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх.

3.2.5.2.5.Ажлын байранд архидан согтуурах явдлыг бүрмөсөн таслан зогсоож, согтууруулах ундаагүйгээр баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг өнгөрүүлдэг санаачлага, хөдөлгөөн өрнүүлж хэвшүүлэх.

3.2.5.2.6.Архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар ажиллагчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгаа зохиох, энэ талаар амжилт олж байгаа нэгж, ажилтанг дэмжих, сурталчлах, тодорхой урамшуулал бий болгох;

3.2.5.2.7.Ажиллагсдынхаа зан үйлийг судлан хамт олны чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлэх талаар тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж  байх;

3.2.5.2.8.Архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар  зохиож буй арга хэмжээнд идэвхитэй оролцох, боломж нөхцөлөөр хангах, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, энэ чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажиллах;

3.2.5.2.9.Архины асуудалтай хүн, түүний гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүй, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулдаг багтай болох

3.2.5.2.10.Архины хамаарлын улмаас эмчилгээ хийлгэсэн хүнийг ажлаа үргэлжлүүлэн хийх, хөдөлмөрийн чадварт нь тохирох ажилд авч ажиллуулах.

 

3.2.5.3.Төрийн бус байгууллагууд

3.2.5.3.1.Төрийн бус байгууллагууд нь хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд бусад байгууллагуудтай хамтран  ажиллах, дэмжлэг үзүүлэх.

3.2.5.3.2.Хүүхэд, өсвөр үеийнхнийг архидан согтуурахаас сэргийлэх, насанд хүрэгчдийн дунд зохистой хэрэглээ төлөвшүүлэх зорилгоор архидан согтуурснаас хүний эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралд учрах хор уршгийн талаар уламжлалт ёс заншил, эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааг дэс дараатай, байнга зохион байгуулах.

3.2.5.3.3.Хүн амын мэдлэг, хандлага, дадлын түвшинг тогтоох судалгаа тандалтыг хийж, шаардлагатай арга хэмжээ авчхэрэгжүүлэх.

3.2.5.3.4.Архи хэрэглэх уламжлалт ёс заншлыг хэвшүүлэх, аливаа баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлыг архигүй тэмдэглэх талаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд тодорхой зорилт тавьж хэрэгжүүлэх;

3.2.5.3.5.Архийг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, согтуугаар хэрэг зөрчилд ордог болон архинд донтох өвчтэй хүмүүсийн судалгааг гарган мэргэжлийн байгууллагатай хамтран тусгай хөтөлбөрөөр ажиллах.

3.2.5.3.6.Урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээнд хамруулах, энэ чиглэлээр мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнтэй хамтран ажиллах.

3.2.5.3.6.Архинд донтох өвчтэй хүнийг сайн дурын болон албадан эмчлэх ажлыг зохион байгуулахад хамтран оролцох

3.2.5.3.7.Архинаас гарах эмчилгээ хийлгэсэн хүмүүсийн ахуй амьдралд туслах, ажлын байраар хангахад дэмжлэг туслалцаа үзүүлэх;

3.2.5.3.8.Ажиллагчдад архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний эрүүл мэнд, ёс зүй, бие сэтгэцэд учруулах  хор уршгийн талаар  тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр  мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;

 

3.2.5.4.Хэвлэл мэдээллийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага

3.2.5.4.1.Орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллага бүр нь “Архидалттэй тэмцэх” ажлыг дэмжигч байгууллага, хамт олон болох.

3.2.5.4.2.Хүүхэд, өсвөр үеийнхнийг архидан согтуурахаас сэргийлэх мэдээлэл сурталчилгааг дэс дараатай, олон давтамжтайгаар байнга зохион байгуулах.

3.2.5.4.3Архидан согтуурснаас хувь хүний ёс зүй, бие, сэтгэцэд учрах хор уршгийн талаар хүүхэд өсвөр үеийнхэнд тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага, зөв зан үйлийг эзэмшүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны цагтай болох.

3.2.5.4.4.Нийтлэл, нэвтрүүлгийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөртөө архины хор уршгийн талаарх мэдээллийн цагийг нэмэгдүүлж, захиалагчдад  хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх.

3.2.5.4.5.Согтууруулах ундааны хэрэглээг дэмжин борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зар сурталчилгааг нийтлэхгүй, сурталчлахгүй байхыг эрхэмлэх.

3.2.5.4.6.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдынталаар шуурхай сурвалжилж мэдээлдэг болох.

3.2.5.4.7.Гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газарт хийх хяналт шалгалт, эргүүлийн ажлын талаар шууд нэвтрүүлэг бэлтгэж явуулах.

3.2.5.4.8.Хууль бусаар болон стандартын бус архи худалдсан, үйлчилсэн, насанд хүрээгүй хүнийг уруу татан архи уулгасан этгээдийг тухай бүр нийтэд мэдээлэх;

3.2.5.4.9.Архи хэрэглэдэггүй хүмүүстэй уулзалт ярилцлага зохион байгуулж, сурталчлах

3.2.5.4.10.Архидан согтуурахаас сэргийлэх талаар тодорхой ажил зохион үр дүнд хүрсэн байгууллага, хамт олны үйл ажиллагааг сурталчилж нийтэд мэдээлдэг болох.

 

3.2.5.5.Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, боловсролын бүх шатны байгууллага

3.2.5.5.1.Хүүхэд, өсвөр үеийнхэнд амьдрах ухааны суурь боловсрол эзэмшүүлэх сургалт явуулж, тэдэнд согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, бусдын дарамт нөлөөнд автахгүй байх,  чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, зөв сонголт хийх мэдлэг, хандлага,  дадал төлөвшүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах.

3.2.5.5.2.Бүх шатны боловсролын байгууллагад архи, тамхи бусад хорт зуршлаас ангид байх орчин бүрдүүлэх,  дэмжлэг үзүүлэх;

3.2.5.5.3.Сургуулийн насны хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, сургууль завсардахаас сэргийлэх, завсардсан хүүхдийг сургалтад хамруулах,

3.2.5.5.4.Хичээлийн чөлөөт цагаар  хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл зан үйл төлөвшүүлэхэд үр нөлөө үзүүлэхүйц  биеийн тамир, спорт, соёл, урлагийн төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, нөхцөл боломжоор хангах, эдгээр арга хэмжээнд хамрагдах хүүхдийн  тоог нэмэгдүүлэх;

3.2.5.5.5.Сурагчдын дунд архидан согтуурахын хор уршиг, түүнээс сэргийлэх хүмүүжлийн ажлыг тогтмолжуулах;

3.2.5.5.6.Хичээлийн болон дотуур байрны гадаад, дотоод орчныг архигүй орчин байлгах, сургууль төгсөлтийн болон хонхны баяр, багш нарын өдөрлөг, сургуулийн ой зэрэг тэмдэглэлт үйл явдлыг согтууруулах ундаагүй тэмдэглэж занших;

 

3.2.5.6.Нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөрийн хэлтэс

3.2.5.6.1.Ажлын байранд согтууруулах ундаа худалдахгүй, хэрэглэхгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.2.5.6.2.Архины асуудалтай хүмүүсийг ажлын байраар хангах, хөдөлмөр зохицуулалт хийх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх;

3.2.5.6.3.Архидан согтуурснаас хөдөлмөрийн бүтээмж, хамт олны харилцаа, үйлдвэрлэлийн осол гэмтэл, ажил таслалт, боловсон хүчний тогтвор суурьшилд үзүүлж буй сөрөг үр дагаврыг судлан холбогдох арга хэмжээ авч ажиллах;

3.2.5.6.4.Эмзэг бүлгийн хүн амын дунд судалгаа явуулж, баримт нотолгоонд түшиглэн шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж  байх.

 

 

 

3.2.5.7.Хилийн болон Мэргэжлийн хяналтын  газар

3.2.5.7.1.Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан бусад  хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.5.7.2.Согтууруулах ундааны тээвэрлэлт, хадгалалтын технологи, стандарт, чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хянан холбогдох арга хэмжээг авч байх;

3.2.5.7.3.Согтууруулах ундаа оруулдаг хилийн боомтыг бүтээгдэхүүний чанар,  аюулгүйн үзүүлэлт тодорхойлдог лабораторитой болгож, стандартын бус согтууруулах ундаанд тавих хяналтыг сайжруулах;

3.2.5.7.4.Согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад  техник,  технологи, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

 

3.2.5.8. Аймгийн Цагдаагийн газар

3.2.5.8.1.Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг эрт илрүүлэхэд чиглэсэн  үзлэгийг тогтмолжуулж,  хүлээлгэх хариуцлагыг чангатгах;

3.2.5.8.2.Архидан согтуурсны улмаас байнга эрх зүйн зөрчил гаргагчдын судалгааг гаргаж гэр бүл, хамт олонтой нь хамтран ажиллах;

3.2.5.8.3.Архидан согтуурсны улмаас хэвийн бус яваа этгээдийг албадан эрүүлжүүлэх, сайн дурын эмчилгээнээс татгалзсан архинд донтох өвчтэй хүнийг албадан эмчилгээнд хамруулах ажилд өөрийн үйл ажиллагааны хүрээнд  оролцох;

3.2.5.8.4.Гудамж талбай, олон нийтийн үйлчилгээний газарт хийх хяналт шалгалт, эргүүлийг тогтмолжуулах;

3.2.5.8.5.Хууль бусаар болон стандартын бус архи худалдсан, үйлчилсэн, насанд хүрээгүй хүнийг уруу татан архи уулгасан этгээдийг илрүүлэн тухай бүр арга хэмжээ авч байх;

3.2.5.8.6.Архидан согтуурсны улмаас удаа дараа хэв журам зөрчсөн, гэмт  хэрэг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдийг тухай бүр сэтгэц-наркологийн эмчийн үзлэг, шинжилгээнд  оруулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

 

3.2.5.9. Бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга

3.2.5.9.1.Хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан жил бүрийн төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлэх ажлыг төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

3.2.5.9.2.Согтууруулах ундаа худалддаг /үйлчилдэг/ цэгийн тоог цөөрүүлэх.

3.2.5.9.3.Стандартын шаардлага хангасан согтууруулах ундааг тодорхой цэгт борлуулах /үйлчлэх/, архи худалддаггүй, үйлчилдэггүй, хэрэглэдэггүй сар, өдөр, цагийн тоог нэмэгдүүлж, хэрэгжилтийг хянах, үр дүнг тооцох;

3.2.5.9.4.Байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дүгнэхдээ архидан согтуурахаас сэргийлэх талаар хийсэн ажил, түүний үр дүнг нэг үзүүлэлт болгон  сайн ажилласан байгууллага, хамт олныг дэмжин урамшуулж  байх.

 

Дөрөв. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

4.1.Хөтөлбөрийн  удирдлага,  зохион байгуулалт

4.1.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг аймгийн хэмжээнд аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан зөвлөлэрхэлнэ.

4.1.2.Зөвлөл нь аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавих бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар зохиосон ажлыг жил бүр нэгтгэн дүгнэж аймгийн Засаг даргад тайлагнаж, аймгийн ИТХуралд танилцуулж байна.

4.1.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг сумдад сумын Засаг даргаар ахлуулсан салбар зөвлөл гүйцэтгэнэ.

4.1.4.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагад эл үүргийг тэдгээрийн удирдлага ахалсан салбар зөвлөл хариуцна.

4.2  Хөтөлбөрийн санхүүжилт

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт нь дараахь  эх үүсвэрээс бүрдэнэ:

4.2.1.Иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,  түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэнээс үзүүлсэн хандив, тусламжийн хөрөнгө.

4.2.2. Аймаг, сумын бусад орлого.

4.2.3.Архи согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр өгсөн хөрөнгө.

Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

5.1 Хяналт үнэлгээ

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх ажлыг аймаг, сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хамтран гүйцэтгэнэ.

5.2.Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэнэ:

 

5.2.1. Согтууруулах ундааны эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтэд тавих  хяналтын  үзүүлэлт

 

 

¹

Шалгуур үзүүлэлт

Суурь үзүүлэлт

(2013 он)

Завсрын үзүүлэлт

(2014 он)

Эцсийн үзүүлэлт (2016 он)

1.

согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэ-дэггүй сар, өдөр, цагтай болсон сумын тоо

Сум бүр архи, согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй сар, өдөртэй болсон.

1/Бүх сум согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй өдрийн тоог 1-ээр нэмэгдүүлнэ.

2/худалдаа, үйл-чилгээний цагийн хязгаарлалт хэвшсэн байна.

Бүх сум согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүйөдрийн тоог 2-өөр нэмэгдүүлж, цагийг хязгаарлалтыгнэмэгдүүлнэ.

2.

согтууруулах ундаа худалдах цэгийн тоо

437

20-35 хүртэл хувиар цөөрүүлнэ.

36-50 хүртэл хувиарцөөрүүлнэ.

3.

согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгийн тоо

120

20-30 хувиар цөөрүүлнэ.

31-50 хүртэл хувиарцөөрүүлнэ.

4.

согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

Жилд 1-26 хүртэл тусгай зөвшөөрлийг олгож байна.

Жилд 3-аас илүүгүй зөвшөөрөл олгоно.

Жилд 1-ээс илүүгүй зөвшөөрөл олгодог болно. /Аялал жуулчлалын чиглэлээр шинээр үйл ажиллагаа явуулах а.а.нэгжид/

5

эрүүлжүүлэгдсэн хүний тоо

3362

20%-иар бууруулна.

50%-иар бууруулна.

6

согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг

191

5%-иар бууруулна.

10%-иар бууруулна.

7

Эрүүлжүүлэгдсэн төрийн албан хаагчдын тоо

91

50%-иар бууруулна.

100%-иар бууруулна.

 

 

Зургаа. Хүлээгдэж буй үр дүн

1.Хууль эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдуулан гарсан хуулийн болон хөтөлбөрийн хэрэгжилт, согтууруулах ундааны худалдаа, үйлчилгээнд тавих хяналт сайжирч, тусгай зөвшөөрөл олгох журам шинэчлэгдэж, согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг цэгийн тоог 50-иас дээш хувиар бууруулсан байна.

2.Бүх сум согтууруулах ундаа худалддаггүй, хэрэглэдэггүй өдрийн тоог сард 3 болгож, архи согтууруулах ундаа худалддаггүй, үйлчилчилдэггүй цагтай болсон байна.

/Тухайлбал өглөө 8-9 цаг, өдөр 13-14 цаг, орой 17-18 цагуудад болон өвөл, зуны цагийн хязгаарлалттай болох/

3.Архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ухуулга, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлдэг болсон байна.

4.Архидан согтуурахаас сэргийлэх, зохистой хэрэглэх талаар олон нийтийн мэдлэг,  хандлага дээшилж, согтууруулах ундаа хэрэглэдэггүй иргэд, хамт олон, байгууллагын тоо нэмэгдэж, төрийн байгууллага, төрийн албан хаагчид архи хэрэглэдэггүй болсон байна.

5.Архины асуудалтай хүмүүст урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналтанд авах анхан шатны тусламж, үйлчилгээг сум, өрхийн эмнэлэг үзүүлдэг болж, архи хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтох өвчтэй хүнийг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх, эмчлэх, хяналт тавих, нийгэм хамт олонд тулгуурласан эрүүл мэнд, нийгмийн тусламж, үйлчилгээ буй болж  чанар хүртээмж  нь нэмэгдсэн байна.

 

6.Архины хэрэглээ, түүнээс  үүдэн гарах хүн амын өвчлөл, нас баралт, хүчирхийлэл, осол гэмтэл, гэмт хэргийн гаралт буурсан байна.