“Иргэдээ сонсьё” шууд нэвтрүүлэг эрүүл мэндийн салбарын хүрээнд зохион байгуулагдлаа

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас “Миний Монгол” телевизтэй хамтран зохион байгуулдаг “Иргэдээ сонсьё” телевизийн шууд нэвтрүүлэг энэ сарын 28-ны өдрийн 19-20 цагийн хооронд эрүүл мэндийн салбарын ажил үйлчилгээ сэдвийн дор зохион байгуулагдлаа. Шууд нэвтрүүлэгт аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ж.Батсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэчимэг болон аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд, хувийн эмнэлэг, эмийн сангийн төлөөлөл нийт 47 хүн оролцлоо.

Шууд нэвтрүүлгийн үеэр эмч, эмнэлгийнхэнд хандсан талархал цөөнгүй ирсэн. Нэвтрүүлэгт оролцогчид эмнэлгийн ор хүртээмж муутай, зан харьцаандаа анхаарах, дурангийн хагалгаагаар яг ямар төрлийн хагалгаа хийж байгаа, хичнээн хүн дурангийн хагалгаа хийлгэсэн, 3D эхо яагаад ажиллахгүй байгаа, эмч эмнэлгийнхний цалинг нэмэгдүүлэх, эмний үнэ өндөр байгаа зэрэг асуултуудыг асууж хариултыг тухай бүртээ авлаа.

Энэхүү арга хэмжээг аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас цаашид уламжлал болгон, салбар тус бүрээр зохион байгуулан явуулах юм.